Монголын жүжигчид алдартай жүжигчидтэй хамт кинонд тоглох боломж улам нээлттэй болж байна. Сүүлийн өдрүүдэд Гавьяат жүжигчин Д.Гүрсэд Холливудын алдартай жүжигчин Жонни Депптэй хамт авахуулсан зураг олонд хүрээд байгаа. Тэгвэл энэхүү зургийг Мороккод авахуулсан бөгөөд тэд Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Waiting for the Barbarians” романаас сэдэвлэсэн шинэ кинонд тоглож байгаа аж.
Мөн тус кинонд “Wonder Women” кинонд дүр бүтээж, Холливудад данстай болсон жүжигчин Б.Ганчимэг тоглож байгаа юм байна.
Энэ жил 55 настай Жонни Депи уг киноны гол дүрд тоглоод зогсохгүй продюсерийн үүргийг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл (2)