Дэлхийн аварга Г.Болдбаатар Ташкентын Гранприд түрүүллээ. Тэрбээр Урозбоевийг цэвэр ялснаар Ташкентын гранприг тэргүүлж алтан медалийн эзэн болсон юм.
Дашрамд дурдахад түүний жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин барилдсан юм. Мөн 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг барилдсан бөгөөд шагналт V-р байрт шалгарсан юм.
Р.Хишиг