"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD| MSE:ERDN) нь компанийн үйл ажиллагааны тайлан, цаашдын төлөвлөгөөний талаар Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудад танилцууллаа.
Тус компани нь 2018 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Баян Хөндий алтны ордын NI 43-101 эрдсийн нөөцийн тайланг Канад улсын SEDAR буюу тайлан бүртгэлийн цахим системд оруулж, нийтэлсэн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МХБ-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ.
Танилцуулгын үеэр Гүйцэтгэх захирал Петер Акерли “Бид Хѳндий алтны тѳслийг ашиглалтын түвшинд хѳгжүүлэхээс гадна шинээр илрүүлсэн алтны дүүрэгт шинэ ордууд илрүүлэх, одоогийн нѳѳцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хайгуулын хѳтѳлбѳрийг үргэлжлүүлнэ. Алтан Сум, Хойд Хѳндийн хайгуулын хѳтѳлбѳрѳѳс гадна манай техникийн баг Монгол улсын баруун ѳмнѳд бүсийн боломжит хайгуулын талбайнуудад хайгуулын тусгай зѳвшѳѳрлийг сонгон шалгаруулалтын журмаар авах боломжуудыг судалж байна" гэж мэдэгдлээ.
Түүнчлэн, тус компани дотоодын хувьцаа эзэмшигчдэд зориулан өөрийн цахим хуудасны Монгол хэл дээрх хувилбарыг ашиглалтанд оруулсан тул хөрөнгө оруулагчид www.erdene.com цахим хуудсанд зочлон компанийн талаарх мэдээллийг цаг алдалгүйгээр баталгаат эх үүсвэрээс авах боломжтой болсон байна.
Монголын Хөрөнгийн бирж