Алдарт дуучин Мэрия Кэригийн “Interview” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таны хамгийн анхны ажил юу байсан вэ?
-Миний ажлын талбарт гарч үзсэн маань амьтны дэлгүүрт ажиллаж байсан үе юм даа.
-Танд хамгийн их тусалж, дэмжиж байсан хүн хэн байсан вэ?
-Яг үнэнийг хэлэхэд намайг амьтны дэлгүүрт ажиллаж байхад хэн ч тусалж, дэмждэггүй байсан. Тэндхийн ажилчид их онцгүй хүмүүс байсан даа.
-Ямар кинонд “ухаангүй” дуртай вэ?
-“Gentlemen Prefer Blondes” миний бүх цаг үеийн хамгийн үзэх дуртай кино.
-Өөрийг тань гялалзсан амьдралтай, баян чинээлэг одоор хүмүүс төсөөлдөг. Та өдөр тутамдаа юу хийдэг вэ?
- Би эгэл жирийн л хүн шүү дээ. Надад бусдаас өөр зүйл байхгүй. Магадгүй урлагийн замыг сонгож, хүн бүрийн өмнө миний амьдрал нээлттэй байдаг онцлогоос болж бусдаас өөр мэтээр ярьдаг байх. Би аялан тоглолтоо хийж, цуврал баримтат нэвтрүүлгийн зураг авалтанд орж, чадах чинээгээрээ шаргуу ажиллаж, хөдөлмөрлөх гэж хичээсээр байна.
-Ямар үед сандарсан мэдрэмж төрдөг вэ?
-Тайзан дээр гарахын өмнө би одоо ч гэсэн сандардаг хэвээрээ байгаа.
-Шүтэн бишрэгчдээсээ авч байсан хамгийн хачирхалтай бэлэг юу вэ?
-Миний шүтэн бишрэгчид хэзээ ч надад хачирхалтай бэлэг илгээж байгаагүй. Тэд надад маш их сэтгэл, цаг гаргаж урласан гайхалтай бэлгүүдийг илгээж байсан. Та харсан ч болно шүү.
-Тоглож үзэх юмсан гэсэн мөрөөдлийн дүр байдаг уу?
-Байлгүй яахав. Би Японы Hello Kitty дүрд тогломоор л байна.
Ц.Анир