Өнөөдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 246.819.034.00 төгрөгийн үнийн дүн бүхий 1.670.477 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ.
Түүнчлэн 5 компанийн ханш тогтвортой байсан аж. Тодруулбал, "Хай Би Ойл" ХК болон "Хархорин" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корп" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай гарчээ.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.38 хувиар буурж 20533.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.410.021.324.856.18 төгрөг болсон байна.
Б.Лхам
.