Монголбанкнаас гаргасан гадаад өрийн сарын тойм мэдээг хүргэж байна. Энэ оны эхний есдүгээр сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 25 хувиар буюу 1,920 сая ам.доллараар өсч 9,634 сая ам.долларт хүрсэн. Тайлант хугацаанд худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 520 сая ам.доллараар буурч 932 сая ам.долларын ашигтай байна.
Импорт 2018 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар буюу 1,220 сая ам.доллараар өссөн бол Экспорт 15 хувиар буюу 700 сая ам.доллараар өсөв.