Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа.
Энэ үеэр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл “Монгол улсын эдийн засаг, эдийн засгийн бодлогод үнэлгээ хийгээд төсвийн сахилга бат сайжран, төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан хэмээн дүгнэлээ” гэжээ.
Тус үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох бөгөөд улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 157.24 сая зээлжих тусгай эрх буюу 217.33 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)