2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 452,606,303.43 төгрөгийн үнийн дүн бүхий 3,580,180 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" ХК (AZH+14.96%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+6.95%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -12.95%) болон "Монгол Базальт" ХК (MBW -6.47%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.17 хувиар өсч 20686.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,437,597,480,205.49 төгрөг боллоо.
Л.Сайнаа