2008 оны оюутны мисс өргөмжлөлтэй, “Universe best songs” тэмцээний Гранпри шагналт дуучин Ч.Цэлмүүний тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн.
2. 2009 онд Цагаан сар дөнгөж өнгөрөнгүүт “Universe best songs” тэмцээнд тэрээр бүртгүүлж байжээ. Улмаар уг тэмцээнийхээ Гранприг авснаар олонд танигдсан дуучин болж эхэлсэн.
3. Ч.Цэлмүүн 2008 онд Монголын оюутан миссээр шалгарч байсан. “Оюутны мисс болон мистер” нь тухайн оролцогчийн гадаад төрхөөс илүүтэй доторх баялгийг гаргаж ирсэн тэмцээн байсан гэж тэрээр энэ тухайгаа дурсдаг.
4. Тэрбээр бага байхаасаа л аав ээжийнхээ хараан доор, маш хүмүүжилтэйгээр өссөн нэгэн. Тийм ч болохоор дуучин бүсгүй маань гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлгүйгээр аливаад хандвал алдах боломж их байдаг гэсэн бодолтой явдаг аж.

5. “Зүрхэнд гэрэлтэх од” гэх Монголын хамгийн анхны мюзикл кинонд тоглож байсан билээ.
6. Ч.Цэлмүүн болон түүний гэр бүлийнхэн Христийн шашин шүтлэгтэй юм. Түүний аав нь сүмийн Пастор ажээ. Энэ тухайгаа: миний үнэн сэтгэлээсээ хүсч мөрөөдсөн зүйл маань заавал биелдэг. Магадгүй энэ нь бурханд ойрхон байдагтай холбоотой байх л даа.
7. Кинонд тоглох нь түүний мөрөөдлүүдийн нэг . “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл түүнийг маш их тэвчээртэй, хариуцлагатай болгосон гэдэг.
8. Дургүй зүйл: Интернэт сайтуудаар орж, хүмүүсийн бичсэн сэтгэгдэл уншихад анхандаа түүнд үнэхээр хүнд тусч байсан нь ойлшомжтой. Харин энэ тухайгаа: Тэр зүйлийг унших тусам би улам доройтож байсан. Гэхдээ би тэр хүмүүсийн ачаар өмнөхөөсөө илүү хүчтэй болсон. Одоо надад интернэтээр аялж, тэдгээрийг унших хүсэл байхгүй. Унших бүрт надад яг л хог ухаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх болсон. Ер нь хүн шавьж шиг шороон дундуур мөлхөх үү, эсвэл бүргэд шиг дээгүүр нисэх үү гэдгээ өөрөө л сонгодог.
9. Цэлмүүний гэр бүл, хамаатан садангийнхан нь ихэвчлэн шинжлэх ухааны, анагаахын салбарын хүмүүс байдаг байна. Аав, ээж нь л гэхэд хоёулаа эмч хүмүүс.
10. Тэрээр Биотехнологийн мэргэжилийнхээ талаар: Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг харж эхэлдэг болов уу. Би анхандаа эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснаар цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байна гэсэн үг. Нэгдүгээр курст хими, биологи, физик, математик зэрэг хүнд хичээлүүд үзэх үнэхээр хэцүү байсан шүү.Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж бодож байна гэжээ.
11. Түүний нууцхан мөрөөдөл: Компьютерийн графикт үнэхээр дуртай гэнэ. Боломж гарвал компьютер график сонирхож оролдмоор санагддаг байна. Кино үзэхдээ хүртэл графикийг нь хараад, битүүхэндээ “би нэг иймэрхүү юм хийчих юм саан” гэж үнэхээр хүсдэг гэнэ шүү.
12. Ч.Цэлмүүн гэх нэрийг аав нь өгсөн гэдэг. Аавынх нь хэлснээр энэ нэр нь цэлмэг гэдэгтэй маш ойролцоо утгатай. Гэхдээ яг цэлмэг гэсэн цэвэр утга биш. Цэлмэг тэнгэр шиг цэвэр ариухан, мөн буурь суурьтай, төлөвшсөн утгыг илэрхийлж байгаа юм билээ.
13. “Ээжийн дайсан” кино түүний тоглосон хоёр дахь уран бүтээл юм. Хэдийгээр тэрээр мэргэжлийн жүжигчин биш ч бүтээсэн дүрдээ сэтгэл хангалуун байдаг гэнэ.

14. Анхны бөгөөд сүүлчийн цомгоо гаргасан төдийгүй “Exodus” буюу “Гэрлийнулирал” гэж нэрлэжээ. Этгээд нэртэй уг цомгийн нэр нь амьдралын хар бараанаас гэрэл гэгээрүү гарах гэсэн утгатай аж. Цомогт багтсан дуунуудын нэг "Гэрлийнулирал" юм.Тэр утгаар нь цомогтоо "Exodus" гэдэг нэр өгсөн ажээ.
15. Тэрбээр мөн ЭМШУИС-д мастерт суралцаж төгссөн байгаа.
16. МН25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр олонд танигдсан хөтлөгч Г.Алтантүрүү, Ч.Цэлмүүнийг нэгэн удаа муулж байжээ. Тухайлбал, “Universe Best Songs” оос шалгарсан Цэлмүүн гэж охин олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг ардаа орхиж түрүүлчхээд одоо болохоор би хэтэрхий од болоод байна, би хуучныхаа Цэлмүүнийг санаад байна, одоо дуулахаа болилоо гэж яриад явж байгаа нь надад таалагдахгүй байна. Ийм олон ааш гаргаж байгаа түүнийг огт ойлгохгүй байгаа юм. Цэлмүүн урлагт хайргүй байгаа нь илт байна ”хэмээн ярьжээ.

17. Түүний бие даасан анхны цомогт нь 15 дуу орсон. Үүний дөрөв нь бидэнд хэзээний танил болсон дуунууд. Харин үлдсэн 11 дуу нь цоо шинэ уран бүтээлүүд юм. Цэлмүүний эдгээр дуунуудын ихэнхийг нь аав Чинзориг нь болон Оки зохиосон. Цомгийн продюссерээр мөн түүний аав ажилласан. Ерөнхий найруулгыг "Prosound" студийн Рагу хийсэн. Мөн "Скайтел" компанийн D20 брэнд хамтран ажилласан байна.
18. Продюссер Рагу дуучин Ч.Цэлмүүнд "Монголын шинэ дива" хэмээх алдрыг хайрласан байна.
19. Тэрээр “таргалуулдаггүй хүнс” рекламнаас эхлээд олон рекламанд тоглож мөн "Up town" сэтгүүлээс хэлээд олон сонин, сэтгүүлийн нүүрэн дээр дүрээ үлдээсэн юм.
20. Дуучин маань өчигдөрхөн хуримаа хийсэн. Түүний нөхөр болсон залуу Н.Алтанхайрхан нь АНУ-д суралцдаг бөгөөд тэд хоёр жил үерхэж байгаад ийнхүү хуримаа хийж, гал голомтоо бадраажээ. Түүний нөхөр 100 айлд байрлах плитаны дэлгүүрийн Өвөр монгол эзний ганц хүү юм.

21. Одоогоор биотехнологич мэргэжлээрээ БСШУЯ-ын бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт ажиллаж байгаа юм.
22. Тэрбээр нэгэн удаа “Facebook”-ээр дамжуулан фэнүүддээ гомдолложээ. Учир нь түүний “TV Zone” сэтгүүлийн коверт авахуулсан зургийг Жастин Биберийн найз охин Селена Гомезийг дуурайж хувцасласан “номинациар” шүүмжилж эхэлсэн байна.

Үүнийх нь хариуд Ч.Цэлмүүн Селенагийн хувцасны брэнд Монголд орж ирсэн учраас рекламанд нь зориулж зураг авахуулсан. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш, амьдралыг минь битгий дарамтанд оруулаач гэжээ.
23. Ч.Цэлмүүний хамгийн дургүй дуучин нь Эгшиглэн гэнэ. Энэ талаар: “Эгшиглэн бид хоёр уг нь багаасаа найзалсан найзууд. Гэхдээ Эгшиглэн маш хурдан оддын өвчинөөр өвчилсөн. Намайг хүртэл танихаа больчихсон байсан. Анхны уран бүтээлүүд нь сонсогчдын хүртээл болох үед би найздаа баяр хүргэхээр утасдсан боловч тэр намайг огт танихгүй байна гэх юм ярьсан. Би түүний ийм явуургүй занг үнэхээр гайхсан” хэмээн ярьж байсан удаатай.
24. Тэрээр дует болохыг төдийлөн таашаадаггүй гэнэ. Гэсэн ч түүнтэй хамтарч дуулах сонирхолтой залуус олон байдаг байна. Харин тэрээр зөвхөн олны дунд нэр хүндтэй, мөн дууны үг утга нь таалагдаад байвал хамтарч дуулна. Түүнээс биш зүгээр нэг хамтарч дуулъя гэсэнтэй нь дуулахгүй гэжээ.

Сэтгэгдэл (161)