Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 242.4 сая төгрөг буюу нийт 1.212.160.054 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 42 компанийн 4.518.648 ширхэг хувьцаа 1.200.160.0584 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд, өнгөрсөн долоо хоногт ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 120 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 12.000.000 төгрөгөөр арилжсан байна.
2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2.417.999.612.992 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20473.97 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.05 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Б.Лхам