ОХУ-ын Засгийн газраас боловсруулсан 2019-2021 оны Холбооны төсвийн төсөлтэй танилцсаны эцэст шатахууны үнэ ирэх онд огцом нэмэгдэж магадгүйг анхааруулсан байна.
ОХУ-ын Засгийн газар ирэх 2019 оны эхнээс шатахуунд ногдох татварыг нэмэхээр төлөвлөж байгаа юм. Тухайлбал, автомашины нэг тонн шатахууны татвар 8213 рубль байгааг 12314 болгон нэмэх юм. Энэ татварыг энэ оны долдугаар сарын 1-нээс нэмэхээр төлөвлөж байсан ч ирэх он болгон хойшлуулжээ.
Энэ 2018 оны хавар Орост шатахууны үнэ өсч дөрөвдүгээр сарын жижиглэнгийн худалдаалах үнэ 40 рубль байснаа зургадугаар сард 43 рубль болсон.
Эх сурвалж: РИА НОВОСТИ