Гүйцэтгэх ажил: Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын дүрэмт хувцас /эрэгтэй, эмэгтэй/
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
- Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3аас дээш жил явуулсан байх
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээний хуулбар
- Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
- Үнийн санал (НӨАТ, бусад татвар, шимтгэл, загварын болон ажлын хөлс г.м холбогдох бүх зардлаа оруулж тооцсон ХХБнд ирэх эцсийн үнэ байна.)
- Нийлүүлэх хугацаа
- Баталгаат хугацаа
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
- Бусад холбогдох мэдээлэл
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!
Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 10-р сарын 25-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.