Худалдаа хөгжлийн банк нь харилцагчидаа хүндэтгэн шинэлэг, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг байнга эрэлхийлж ажилладаг билээ. Энэ ч үүднээс 2018 онд олон улсын стандарт бүхий тохижилттой 5 шинэ салбараар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн ба 10-р сарын 12-ны өдрийн билэгт сайн өдөр хамгийн отгон Ривер Гарден салбарынхаа нээлтийн арга хэмжээг харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд ёслол төгөлдөр хийлээ.
Худалдаа хөгжлийн банк гадаад төлбөр тооцооны 80%-ийг, гадаад худалдааны санхүүжилтийн 57%-ийг дангаар гүйцэтгэж, 28 жилийн турш иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн найдвараа түнш, тогтвортой, итгэлтэй хамтрагч нь байсаар ирсэн. Мөн салбаруудын тохижилт, харилцагчийн үйлчилгээний стандартаараа арилжааны банкны жишгийг шинэчлэн тогтоосоор ирсэн. Энэ ч үүднээс Их Британийн “Allen international consulting group” компанитай хамтран ажиллаж, салбарууддаа олон улсын стандартын дагуу шинэ өнгө төрх оруулж, харилцагчдаа илүү тав тухтай орчинд үйлчилгээгээ авах эхлэлийг тавьж байсан. Энэ ондоо шинэ салбарууд нээхээс гадна үйл ажиллагаа явуулж байсан салбаруудынхаа тохижилтыг ч шинэчиллээ.
Мөн бид 28 жилийн ойн баяраа эх орны ирээдүй болсон багачуудтайгаа хуваалцан орон даяар 28 дунд сургуулийн номын санг тохижуулан, номын фондоор баяжуулж өгөх сайн үйлийг хийж байгаагаа дуулгахад таатай байна.
Та бүхэн Ривер Гарден салбараар тав тухтай орчинд үйлчлүүлэн нээлтийн урамшуулалд хамрагдаарай.
Нээлтийн урамшуулал:
- Хадгаламж нээлгэвэл дэвтэр үнэгүй,
- Олон улсын энгийн болон алтан виза карт захиалбал 1 жилийн үнээс чөлөөлнө,
- Алтан кредит, Лейди премиум кредит карт захиалбал эхний жил хураамжгүй,
- Харилцагч бүр дотоодын энгийн ₮ картыг 2 жилийн хугацаатайгаар үнэгүй захиалах эрхтэй,
- Гарын бэлэгтэй байгаа.
Урамшуулал 11-р сарын 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА