Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн есдүгээр сарын нөхцөл байдлыг танилцууллаа.
Энэ сард 57.6 эх амаржиж, 58 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 мянгаар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн манай улсын хилээр давхардсан тоогоор 4.6 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 68.2 мянгаар нэмэгджээ. Харин давхардсан тоогоор манай улсын 1.8 сая иргэн гадаадад зорчсон байна.
Мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцэст 17.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 471 тэрбум төгрөг, өмнөх мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр өссөн байна. мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 471 тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 181.7 тэрбум төгрөг, валютын харилцах 114.4 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 97.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ есдүгээр сард 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Мөн 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.3 тэрбум америк доллар, импорт 4.4 тэрбум америк долларт хүсэн байна.
Аравдугаар сарын 1-ний байдлаар 141.7 мянган тонн үр тариа, 150.4 мянган тонн төмс, 73.8 мянган тонн ногоо хурааж, 657.8 мянган тонн өвс хадлан, 9.8 мянган тонн гар тэжээл, 2.6 мянган тонн дарш бэлтгэсэн байна.
Түүнчлэн Агаарын тээврийн орлого 317.5 тэрбум төгрөг болж, таван хувиар өссөн бол Төмөр замын тээврийн орлого 450 тэрбум төгрөг болж 16.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарав.
Б.Лхам