Төрийн банкнаас танд Автомат хуримтлалын үйлчилгээг санал болгож байна. Төрийн банк Монголын зах зээлд анх удаа энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.
Автомат хуримтлалын үйлчилгээ нь таны төгрөгийн данснаасаа хийж буй төлбөрийн гүйлгээний бутархай дүнг мянгатаар бүхэлчлэн тооцож, зөрүү дүнгээр хуримтлалын хадгаламжийн дансанд автоматаар шилжүүлдэг үйлчилгээ юм. Та хялбар аргаар хуримтлал үүсгээд, нэмээд хүү тооцуулан авах боломжийг бүү алдаарай.
Харилцагч та иргэний үнэмлэхтэйгээ Төрийн банкны дурын салбар нэгжид ирж үйлчилгээнд бүртгүүлээрэй. Хэрэв та Гялсбанк үйлчилгээг ашигладаг бол өөрийнхөө эрхээр нэвтэрч орон энэхүү үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.statebank.mn/w/mn/m566 линкээр болон Төрийн банкны өөрт ойрхон салбар, нэгжээс авна уу. Мөн Төрийн банкны мэдээллийн төв 1800-1881 утаснаас лавлана уу.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа