Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "Говь" ХК-ийн 2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоолоор компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 7.801.125 ширхэг энгийн хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 780.112.500 ширхэг хувьцаа болгох шийдвэрийг гаргаж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар холбогдох материалыг Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж