УИХ-ын шинэ бас шуугиантай дарга З.Энхболдын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Зандаахүүгийн Энхболд нь 46 настай. Улаанбаатар хотод 1966 оны 5 сарын 23-нд төрсөн.
2. Түүний аав Зандаахүү нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат.
3. Аав, ээж нь дээд сургууль төгсөөгүй. Ээж нь техникум төгссөн бол аав нь ХААДС-д ороод нэг жил сураад орхисон аж. Ийнхүү хоёулаа Улаанбаатарын гурилын үйлдвэрт ажиллаж байжээ.
4. З.Энхболд орос, англи хэлний мэдлэгтэй.
5. Тэрээр эцэг эхээсээ тавуулаа. Дөрвөн хүү, нэг охины хамгийн том нь аж.
6. Багадаа хичээл хийх дуртай, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглодог мөн хөнгөн атлетикийн тэмцээнд ордог намхан бор хүү байжээ.
7. Тэрээр бага байхдаа гэрийнхээ хажууд байдаг мод боловсруулах үйлдвэрийн номын сангийн бүх номыг уншиж дуусгасан аж.
8. З.Энхболдыг бага байхад гэрт нь дээр үеийн “Родина” гэдэг радио, пянз тоглуулагчтайгаа байжээ. Бага ангид байхдаа “энэ радио ер нь яахаар дуугараад байдаг юм, дотор нь хүн байхгүй байхад” гэж бодоод нөгөөх “Родина”-гоо задалж байсан хөгжилтэй түүх бий гэнэ. “Задлан шинжилгээ хийсэн “Родина”-гаа долдугаар ангид орсон хойноо зассан гэдэг.
9. Ам бvл 5, эхнэр, 2 хүү, охины хамт амьдардаг.
10. З.Энхболд 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль,1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр, 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
11. Орсод сурахаар очоод анх удаа жинс өмсч байжээ. Тэрбээр жинсэн өмд авч өмсөхийн тулд хоёр сарынхаа стипент болох 140 рубль цуглуулж байжээ.
12. 1989 онд Политехникийн дээд сургууль төгсөж ирээд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёрын ажил хийдэг байжээ.
13. Түүнээс хойш Төрийн өмчийн хорооны даргаар хоёр удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдов. З.Энхболд мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажилтай байсан.
14. Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Геологийн төвийн өндөр байрыг хувьчилж авсан гэж зарим нь ярьдаг.
15. Мөн энэ албан тушаалд байхдаа “ Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ш.Отгонбилэгийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж “Төр өмчөө мэддэг юм” гэсэн алдарт үгээ амнаасаа унагаж байв. Тухайн үед хэлтсийн дарга байсан Д.Одхүү Ш.Отгонбилэгийн өрөөний хаалга үүдийг хэмхэлүүлж, тамга тэмдгийг нь хураан авч шуугиан тарьж байлаа.
16. 2012 оны сонгуулийн дараа тэрбээр МАН-ын нарийн бичгийн дарга байсан Л.Оюун-Эрдэнийг нэр хүндэд халдсан хэмээн цагдаад өгсөн. Түүнийг Л.Оюун-Эрдэнэ “автомат машинд олон нийт итгэхгүй байгаа нь З.Энхболдтой холбоотой” гэсэн ярилцлага өгсөн аж.
17. З.Энхболд 2012 оны сонгуулийн дараа АН-ын ҮЗХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын даргад нэр дэвшиж мөн УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувийн саналаар батлагдсан.
18. МАН-ынхан З.Энхболдыг цөөнхтэй зөвшилцөлгүй сонгогдсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
19. Тэрбээр УИХ-ын дарга болсныхоо дараа “Сөрөг хүчний шүүмжлэлээс авах юм байдаггүй” гэсэн алдарт үгийг хэлсэн. Энэ нь шинэ УИХ дарга сөрөг хүчний үгийг хүлээж авахгүй гэсэн үг гэж зарим нь тайлбарлаж байна.
20. Түүнийг УИХ-ын хамгийн заргач гишүүн гэдэг.
21. Тэрээр 76 гишүүн дотроо хамгийн намхан нь багөөд хамгийн өндөр албан тушаал хашиж байгаа нь юм.
22. З.Энхболд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан.
23. З.Энхболдын хамгийн ойрын хүн нь Төрийн өмчийн хороонд хамт ажиллаж, УИХ-ын танхимд хамт сууж байсан Д.Одхүү.
24. Харин З.Энхболдын үзэж чаддаггүй хүн нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэдэг.

Ц.Болор 24tsag.mn
Сэтгэгдэл (29)