"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байгаа. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээгдэж байсан бол наймдугаар сард 8902, есдүгээр сард 24682 данс тус тус нээгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны өчигдрийн А/109 тоот тушаалын дагуу үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх Миллениум CSD системийг 2018 оны арваннэгдүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар боллоо.
Б.Лхам