Оны эхний хоёр сар чангарч, улмаар эхний хагас жил харьцангуй тогтвортой байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн нэг сар суларсан. Яг өнөөдрийн байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2497.65 болоод байгаа. Энэ цаг үед Монголбанкнаас өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ хэлэлцэж эхэлж байгаа. Монголбанкны өргөн барьсан төслөөс харвал төгрөгийн ханш суларсан шалтгаан нь өнгөрсөн долдугаар сарын байдлаар манай улсын импорт өмнөх оныхоос 40 хувиар өссөнтэй холбоотой ажээ.
С.Нацагтовуу