Монголын хөрөнгийн бирж 2018 оны есдүгээр сарын 24-өөс 28-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 1.4 тэрбум төгрөг буюу нийт 7.081.607.687 төгрөгийн арилжаа хийсэн байна.
“Ард Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9,954,848 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Нийт 44 компанийн 1.847.238 ширхэг хувьцаа 1.731.607.687 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Түүнчлэн есдүгээр сарын 24-өөс 28-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1000 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 100.000.000 төгрөгөөр арилжсан байна.
Есдүгээр сарын 285-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,347,480,970,176 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20330.8 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.95 хувиар өссөн үзүүлэлттэй байв.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж