Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах "Академи Авардс” өчигдөр /2018.09.28/ болж өндөрлөлөө. Энэ үеэр “Фантастик” продакшны хамт олон “Байтаг Богд”киногоороо дараах шагналуудыг хүртэж “Academy awards-2018”-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг бүтээл”-ийн эзэд болов. Үүнд:
- Шилдэг НАЙРУУЛГА
- Шилдэг ЗУРАГЛААЧ
- Шилдэг ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР
- Шилдэг ДУУ
- Шилдэг ДУУНЫ НАЙРУУЛГА
- Шилдэг НҮҮР БУДАГ
- Шилдэг ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР
Тус киноны найруулагч Б.Тамир “Найзууддаа би зураг авалт эхлэхийн өмнө дандаа “Би гэж байхгүй. Бид гэж байдаг” гэж хэлдэг. Одоо ч хэлдэг. Хамт олондоо баярлалаа” хэмээжээ.
Сэтгэгдэл (2)