Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа эдийн засгийн уулзалт аравдугаар сарын 4-өөс 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар боллоо.
Сүүлийн жилүүдэд Монгол болон Казахстан улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн салбарт шинэ хамтын ажиллагааг тогтоон ажиллаж байна.
Тус уулзалт нь хоёр бизнес эрхлэгчдийн хоорондын худалдааны харилцааг хөгжүүлэх болон компани, аж ахуйн нэгжүүдийн хоорондын бат бөх ажил хэргийн харилцааг байгуулах зорилготой юм. Уулзалтад Казахстаны талаас боловсруулсан бүтээгдэхүүнээс бараа үйлдвэрлэгч томоохон компаниуд оролцох ба энэ нь Монголын болон Казахстан бизнес эрхлэгчдэд түншлэлийн холбоо, харилцан хөрөнгө оруулалтыг бий болгох, ахан дүүс хоёр улсын дотоод зах зээлд орох болон харилцан ашигтай ажлын холбоо сүлжээ тогтоох боломжийг үүсгэнэ гэж үзэж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагааг Казахстаны Гадаад худалдааны танхим, тус улсын Үндэсний “Атамекен” бизнес эрхлэгчдийн танхим, Казахстан Улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нар хамтран зохион байгуулж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)