Голомт банкны Дорноговь салбарын 10 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесээ зөв удирдах мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Бизнес форум”-ыг зохион байгуулсан байна.
Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Голомт банкны Бизнес процесс менежментийн газрын захирал М.Наранхүү, Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч, доктор профессор н.Дэлгэрсайхан, Голомт банкны удирдлагууд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн 300 гаруй төлөөлөл оролцжээ.
Б.Лхам