Эрдэс Таван Толгой кампаниас 2018 оны есдүгээр сарын 8-ныг хүртэл хийсэн эдийн засгийн гүйцэтгэлээ танилцууллаа.
Эрдэс Таван толгой компани гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бид есдүгээр сарын 8-ныг хүртэлх санхүүгийн гүйцэтгэлээ танилцуулъя. 1.19 их наяд борлуулалтын орлого хийлээ. Хагас жилдээр 953 тэрбум төгрөг байсан. Бүтэн жилээр 1.2 их наядын борлуулалтын орлого хийх ёстой. Бүтэн жилийн орлогоо есөн сарын 8-нд давсан гэсэн үг. Бид есөн сарын 8-ны өдрийн байдлаар нийт 290.3 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүллээ, харин хагас жилээр бид 216 тэрбумыг төвлөрүүлсэн байсан. Энэ хугацаанд 80-иад тэрбум төгрөг дахиад төвлөрүүлсэн. Компани санхүүгийн хувьд эрчимтэй өсч байна. Цэвэр ашиг хагас жилээр 373 тэрбум төгрөг байсан. Уг нь бол бүтэн жилээр 337 тэрбум байх ёстой. Хагас жилээр 110 хувийн гүйцэтгэлтэй байсан бол одоо 131 хувийн гүйцэтгэлтэй байна. Цэвэр ашиг өсөх хэмжээгээр ногдол ашиг бусад IPO төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх бүрэн боломж нь нэмэгдэж байна. дахиад хариуцлагатайгаар хэлье. 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр бид 1072 хувьцааг амь оруулна. Иргэн болгонд ногдол ашиг тараана. IPO гаргасан ч төсөл хөтөлбөрүүдээ гаргасан ч тараана. Цэвэр ашиг есдүгээр сарын 8-ны байдлаар 483 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Ийм маягаар ажлууд маань эрчимтэй явагдаж байна. Цаашид энэ хэмжээгээр цэвэр ашгаа өсгөнө гэсэн зорилтдоо хүрэхийн тулд гурван хэлбэрээр борлуулж буй борлуулалтын үйл ажиллагааг улам идэвхжүүлнэ” гэлээ.
Мөн тэрбээр, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайдаас чиглэл өгсөн. Энэ жил 10.5 тэрбум сая тонн нүүрс олборлохоор хүчин чадлаа баталсан байгаа. Үүнийг нэмэгдүүл 13 тэрбум сая тонн болго. Хүчин чадалдаа хүрэх зорилтуудаа нэмэгдүүл, 2019 ондоо 15 буюу түүнээс дээш сая тонн нүүрс олборло. Үүнээс 2020 онд 20 сая 2021, 2022 оноос бүрэн хүчин чадалтай буюу 35 тэрбум сая тоннд хүргэ гэдэг чиглэл өгсөн.
Тэгвэл бид 9.5 сая тонн нүүрс борлуулаад байна 10.5 сая тонн нүүрснээс нэг тонн нүүрс борлуулаагүй байгаа. Ингээд 13 гэж үзэх юм бол бид дахиад дөрвөн сая тонн нүүрс борлуулах ажилдаа орно. Олборлолтын хувьд өнөөдрийн байдлаар 9.1 сая тонн нүүрс олборлоод байна. Тэгэхээр бид 11-11.6 сая тонн нүүрс хүчин чадлаараа олборлох боломж байна” гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)