Фэйсбүүк компанийн удирдлагууд энэ сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажиллана. Тэд Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар айлчилж байгаа юм. Фэйсбүүк компанийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Чен, Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Жефф Ву , Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер Майкл Ай Юүн , Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан зэрэг хүмүүс багтаж байна.
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид манай улсад ажиллах хугацаандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хамтран ажиллах юм.
Мөн үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.