ХХБанк Visa карт эзэмшигчиддээ ОХУ-д зохион байгуулагдаж буй 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтыг хосоороо үзэх VIP багцын эзэн болох урамшуулалт аяныг 2018 оны 3-р сарын 26-ны өдрөөс 2018 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэл зарласан билээ.
Аянд Visa карт шинээр авсан болон картаа ашиглан худалдан авалт хийсэн нийт харилцагчид хамрагдлаа.
2018 оны 5-р сарын 31-ний өдөр МҮОНРТ-ийн “600”-гийн студиэс шууд дамжуулан тодруулж, 2018 оны 6-р сарын 6-ны өдөр ДАШТ-ийг хосоороо үзэх эрхийн бичгийг эздэд нь гардуулан өглөө.
Түүнчлэн ХХБанктай хамтран ажилладаг үйлчилгээний байгууллагуудын дунд гүйлгээний урамшуулалт аяныг зарласан ба амжилттай оролцсон 6 байгууллагыг шалгаруулж хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ болон шөвгийн наймын тоглолтуудыг тус тус үзэх VIP эрхийг гардууллаа.

Энэхүү VIP багцад:
- Дээд зэрэглэлийн зочид буудалд амрах эрх
- ДАШТ тоглолтыг хосоороо үзэх билет
- Тусгай хөтөлбөрөөр групп аялалд хамрагдах
- Хөтөлбөрийн туршид тусгай унаагаар үйлчлүүлэх
- Хөтөлбөрийн хэрэгцээний Visa урьдчилсан төлбөрт карт
- Дурсгалын зүйлс
- Онгоцны билетийн зардлууд тус тус багтсан.
Хүн төрөлхтний спортын хамгийн том баяр гэгддэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх эрхийн эзэд болсон харилцагчиддаа баяр хүргэж амжилт хүсье.
Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк