Зураг зурах, хоолны жор зохиох, спортоор хичээллэх, бөх барилдах гээд төрөл бүрийн авъяасыг цогцлоосон жүжигчин П.Эрдэнэзааны тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан “Инээдмийн баяр”-ын өдрөөр эхээс мэндэлжээ. Тийм болохоор жүжигчин залуу жил бүр “дөрвөн сарын нэг”-ний өдрийг “хошин шогчдын баяр” гэдэг утгаараа ч тэр ёстой л нэг “зад” тэмдэглэн өнгөрүүлдэг аж.
2. Тэрбээр Увс аймгийн Улаангом хотын арван жилийг төгссөн.
3. П.Заанаа багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй аж. Ахынх нь найз Батсүх гэж хүн жүжигчин байх сайхан тухай их ярьдаг байв. Нэг өдөр л кино үзээд хүүхдийн дэврүүн бодлоор жүжигчин болъё гэж шийджээ. Харин Батсүх ах нь ихэд дэмжиж, олон зүйл зааж өгчээ.
4. П.Эрдэнэзааны гэр бүлд урлагийн хүн байгаагүй. Ихэнх нь эдийн засагч мэргэжлийн хүмүүс байдаг ажээ.
5. Хамгийн анх жүжигчний ангид элсэхээр шалгалт өгөхөд нь МУГЖ Лхагвасүрэн, СУИС-ийн декан Сугар багш, УДЭТ-ын дарга байсан Н.Зоригт нар шалгалт авчээ. П.Эрдэнэзаан “Би дуугаа алдаж л байсан, шүлгээ ч бас мартаж л байлаа. Тэгээд олон жилийн туршлагатай тэр том хүмүүст жүжигчин болно гэж харагдсан юм байлгүй тэнцсэн. Өөрөө ч тэрэндээ урамшаад жүжигчин болсон доо” гэжээ.
6. Тэрээр гурав дөрвөн настайгаасаа зураг зурах дуртай байжээ.
7. Уран зургийн цөөнгүй тэмцээнд түрүүлж, Орост хүртэл үзэсгэлэн гаргаж байжээ.
8. Түүнийг наймдугаар ангид байхад Дүрслэх урлагийн дунд сургуульд орохыг санал болгож байсан аж.
9. “Маск”-ынхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо зураг хэн сайн зурдагаа үзье. “Бид морь зурна” гэж хөтлөгчөөс даалгавар аваад бүгд зураг зурж. Мэдээж тэд морь зурах гэж үхсэн хулгана шиг л юм хийж. Гэтэл Заанаа морийг ингэж зурдаг юм гэж гайхуулан солгой гараагаа таталж “тасарсан гоё” морь зурж өгөн өөрийнхөө нууц авъяасыг хамтлагийн гишүүдийнхээ тусламжтай цэнхэр дэлгэцээр нээжээ.
10. П.Эрдэнэзаан багадаа маш шооч хүүхэд байсан. Хүүхдүүдэд нэр хоч их өгдөг, хүн амьтан шоолох тал дээр “нэгдүгээр зэргийнх” байсан аж. Гэхдээ айхтар сахилгагүй хүүхэд байгаагүй гэнэ шүү.
11. Тэрбээр спортоор, ялангуяа волейболоор хичээллэдэг, мөн теннис, сагсан бөмбөг ч тоглочихдог аж. Саяхан TLG-ээс тэмцээн зохион байгуулахад хошин урлагийн багт ороод дөрөвдүгээр байр эзэлсэн юм.
12. Жүжигчин Заанаа найз нөхдийн хүрээнд их барилддаг аж. Тийм ч болохоор тэрүү ямар ч байсан жирийн хүмүүстэй барилдахад нэг хоёр мэхтэй гэж өөрийгөө бөхийн тал дээр хүчтэй, бяртайгаа нотолдог байна.
13. П.Эрдэнэзаан хоол хийх маш их дуртай гэнэ. Амралт, баяр ёслол гээд л зав чөлөө гарвал л ирсэн зочид, эхнэр хүүхдээ өөрийн гарын хоолоороо дайлдаг гэнэ шүү. Түүгээр ч барахгүй жүжигчин маань хоолын жор зохиох дуртай бөгөөд хоолны жороор ном ч гаргаж магадгүй юм байна.
14. Түүний зохиосон хоолын жоруудаас хамийн амархан нь сонгинотой хуурга аж. Харин тэрээр тостой хоолонд дургүй гэнэ.
15. Тэрээр гал, ус, салхи гурваас айдаг гэжээ.
16. Жүжигчин маань хэт хурц, тод өнгөнд дургүй.
17. Бас “Яг ш дээ, морио” гэсэн үгийг сонсохыг ч хүсдэггүй гэнэ шүү.
18. Түүний эхнэр ХБК-д хөгжмийн багш хийдэг. Заанаагийнх гурван хүүхэдтэй.
19. Эхнэртэйгээ анх дөрөвдүгээр курсын оюутан байхдаа танилцжээ. П.Эрдэнэзааныг дөрөвдүгээр курсийн оюутан байхад эхнэр нь ХБК-оо төгсөөд СУИС-т нэгдүгээр курсэд орж байлаа. Тэгээд ах, дүү гэж танилцаад нэг их удалгүй гэр бүл болсон гэдэг.
20. Хэт их олон хүн цугласан, найр наадам өрнөсөн газар нэг л очих сонирхолгүй аж. Чин сэтгэлээсээ харьцаж чадахгүй байгаа хүмүүсийн дунд орох юм бол бушуухан шиг гадаа гарч, цэвэр агаар амьсгалмаар санагддаг байна. Дотор нь бачимдаад байж суух аргагүй болчихдог гэнэ дээ.
21. Хүзүүний зүүлт тэгтлээ их зүүгээд байдаггүй тэрээр хувцасны хувьд, хэт их чамин загвартай, олны анхаарлыг татсан гоёл сонгохгүйг хичээдэг байна.
22. Дургүй, дургүй, дургүй...”Хүмүүсийн хоол идэхдээ гаргаж байгаа чимээнд дургүй. Амтлаад, сороод л... Тийм хүний хажууд удаан байхаар бухимдаад, бүр хэлчихмээр санагдаад уур хүрээд байдаг юм. Бас нусаа татаад залгидаг чимээ байна. Иймэрхүү зүйл манай нийгэмд хаа сайгүй тааралддаг нь харамсалтай. Түүнчлэн, эрэгтэй хүн байж эмэгтэй хүн шиг нялуун хоолойтой дуучин олшроод байна уу даа, сүүлийн үед. Ийм хүмүүсийн дуулж байгааг сонсох дургүй” гэжээ.
23. “Маск” продакшны тулгуур гурав маань хааяа уран бүтээлийн сэдэв дээр маргалддаг гэнэ. Тэр үед аливаа асуудлыг аль болох хурдан шийдэх гэж хичээдэг Магнай хариулт сонсох гэж адгаж яардаг бол, Заанаа ямар ч үед буурь зааж хоцордог аж. Мэдээж, найзуудынхаа дайралтанд тэсвэртэй суудаг хэдий ч шаралхуу зан гаргаж, дараа нь цаад хоёрыгоо ганц сайн чаддаг юм байх. Харин мань МС сэтгэл хөдлөлөө огцом илэрхийлчихээд бяцхан гомдол тээдэг гэсэн шүү.
24. П.Эрдэнэзаан залуу жүжигчдэд хандаж: Жүжигчний мэргэжил нь өөрөө асар их хөдөлмөрлөж байж үр дүн гардаг онцлогтой. Ганц хоёр кино клипэнд тоглочихоод жүжигчин болчихлоо гэж битгий эндүүрээрэй . Нэг удаа хийсэн зүйл чинь хүнд хүрсэн бол түүнийхээ цаана юм хийнэ гэж бодож байх хэрэгтэй шүү" гэжээ. Харин өөрийн хамтлагийн шинэхэн жүжигчиддээ хандаж “Ганц хоёр юм хүнд хүрч болно. Яагаад гэвэл эхний удаа чи сонин содон байгаа. Тэгээд дараагийн удаа сонин биш байх юм бол чамайг сонирхохоо больчихно. Ингэхгүйн тулд эхнийхээ бүтээлээс илүү юм хийж байж хүлээн зөвшөөрөгдөнө. Хүмүүс мэдээж шинэ жүжигчин гараад ирэхэд сонирхоно, өө яасан хөөрхөн юм гээд л. Тэгээд ахиад нэг тийм түүнээсээ илүү гарсан хэмжээний юм хийхгүй бол арчигдана” гэж захидаг аж.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (16)