"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн 5 дахь шатны үнэлгээг хийх ОУВС-ийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллахаар ирсэн байгаа бөгөөд өнөөдөр Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон холбогдох газрын захирлуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар хөтөлбөрийн хэрэгжилт, ойрын хугацааны инфляци болон эдийн засгийн төлөв, банкны салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлаар ярилцлаа. Ажлын хэсэг Монгол Улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллах болно.