Монголын хөрөнгийн бирж 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 304.6 сая төгрөг буюу нийт 1,523,330,347.10 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 88 компанийн 2,768,377 ширхэг хувьцаа 591,302,697.1 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 07-р сарын 09-ний өдрөөс 07-р сарын 10-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,794 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 932.0 сая төгрөгөөр арилжаалсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,430,727,137,270.8 төгрөг болсон бол 'ТОП 20' индекс 19873.78 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ