Монголбанк бичил уурхайчдын гар аргаар олборлон, баяжуулсан экологийн цэвэр алтыг валютын санг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2018 оноос экспортлох ажлыг эхлүүлжээ.
Гэхдээ эко алтны урамшууллыг Монголбанк олгохгүй. Төв банк зөвхөн эко алтыг гэрээний дагуу худалдан авах байгууллагад нийлүүлнэ. Тэр байгууллага нь стандартын шаардлага хангасан үйл ажиллагааны баримт, аудитын дүгнэлтийг үндэслэн урамшууллыг олгодог байна.
Улсдаа төдийгүй Азид анх удаа экологийн цэвэр алт үйлдвэрлэгч ангилалд гэрчилгээ авсан “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ гэж байдаг аж. Энэ байгууллага 2016, 2017 онд нийт 2 кг эко алт туршилтын журмаар экспортлон кг тус бүрт 6,000 ам долларын урамшуулал авчээ.