13 настайгаасаа загварын ертөнцөнд хөл тавьсан загвар өмсөгч, мисс Ч.Содтуяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа нэг ахтай, айлын отгон хүүхэд юм. Ах нь Удирдлагын академид багшилдаг. Аав нь багш мэргэжилтэй, доктор профессор хүн юм байна. Харин ээж нь хөгжмийн багш учраас тэрээр бараг урлагийнхан дунд өссөн гэж хэлж болно. Сонирхуулахад тэдний гэрийнхэн нь их өндөр нуруутай аж. Аав нь Ч.Содтуяагаас ч өндөр гэнэ.
2. Мисс маань одоохондоо ээж, аав, охинтойгоо хамт амьдарч байгаа.
Багадаа өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн загвар зохион бүтээгчийн ангид сурдаг байжээ. Энэ нь ирээдүйд гоо сайхан, загварын ертөнцтэй амьдралаа холбох эхлэл нь болсон байх.
4. 13 настайдаа “Ганга гоёл” компанийн Дунгаамаа дээр очиж, загвар өмсөгчийн сургалтад хамрагдсан. Ч.Содтуяа загварын ертөнцөд хөл тавьснаас хойш бараг 12-аад жил өнгөрчээ. Залгамж халааг нь авах авьяаслаг шавь олон байдаг байна.
5. 17 настай байхдаа “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. Түүнээс хойш олон улсын тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй юм.
6. Тэрбээр загвар өмсөгчөөс гадна санхүүгийн мэргэжилтэй хүн. Энэ ч утгаараа, аливаа зүйлд тайван, хүлээцтэй ханддаг гэнэ шүү.
7. Бүр бага байхаасаа л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гоёдог байсан аж. Урлахуйн ухааныг ээжээсээ өвлөсөн хэрэг. Анх тэмцээн уралдаанд оролцож байхдаа олон төрлийн загварын хувцас оёдог байсан. Өдөр шөнөгүй суугаад л өөрийнхөө бүтээлийг гаргах гээд чармайдаг байсан гэж тэрээр нэгэн ярилцлагандаа дурьджээ.
8. Загвар өмсөгч маань сүүлийн үед загвар зохион бүтээж байгаа юм. Энэ талаараа: Загвар зохион бүтээх нь загвар өмсөхөөс ч илүү сонирхолтой санагдсан. Хүний сонирхол наснаас нь хамаарч өөрчлөгддөг юм шиг байна.
9. Анхны хайр, охиных нь эцэг, загвар өмсөгч, “Боловсрол” телевизийн сэтгүүлч залуу А.Чингүүнтэй амьдралаа холбосон боловч төд удалгүй салсан аж. А.Чингүүний хувьд өөрийн охиноо эргэж ч очдоггүй гэнэ. Тэр хоёрыг салахад хаа сайгүй их шуугиан гарч байсан ба модель А.Чингүүн экс эхнэр Ч.Содтуяаг явдалтай хүүхэн хэмээн тунхаглаж, мисс бүсгүй охиныхоо эцгийг ахиагүй архичин мэтээр зарлаж байсан юм.
10. Тэрээр хайрын тухай: “Миний анхны хайр амьдрал болоогүй юм” . Гэхдээ үнэхээр хайр сэтгэлтэй бол хэнтэй ч суусан, яадаг юм бэ. Миний хувьд, эд хөрөнгөнөөс илүү хайр сэтгэлийг чухалчилна. Амьдралдаа хийсэн анхны алхам минь ч үүнийг харуулсан. Намайг маш баян хүнтэй суух байх, араас нь их олон эр гүйдэг гэж янз бүрээр л ярьдаг байсан. Гэтэл би тэр болгоныг нь тоогоогүй. Өөрийнхөө хайр сэтгэлийг дагаж, охиныхоо эцэгтэй суусан.
11. Зорилго: Загвар өмсөгч болон мисс охидыг өөрийнхөө хэмжээнд дэмжиж, чадах бүхнээрээ тусалдаг аж. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах гоо бүсгүй, чадварлаг загвар өмсөгчийг гаргаж ирэхийг зорьдог байна.
12. Чимбай агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа тус` агентлагаа загвар өмсөгч, төгөлдөр хуур бүжиг зэрэг олон төрлийн сургалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн, Азийн загварын агентлагуудтай холбоо тогтоож, байнга хамтарч ажилладаг.
13. Мисс байна гэдэг: Загварын ертөнц, миссийн титэм надад их амжилт, амьдралын асар том өөрчлөлтийг мэдрүүлсэн. Тэр тусмаа, мисс гэх нэр алдар надад амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүйд бусдын сайн сайхны төлөө зүтгэх чин хүсэл эрмэлзлэл төрүүлсэн юм.
14. "Chairman Academy" төрийн бус байгууллагын дэд тэргүүн Д.Амарбаясгалан гэх залуутай нэр холбогдож байсан
15. Охидод хандаж: Хамгийн гол нь хэн нэгний хэтэвчнээс зуурч, амьдралаа там болгох хэрэггүй гэж бүсгүйчүүддээ зөвлөмөөр санагддаг.
16. Эцэг эхийнхээ тухай: Ээж аав минь намайг хайраар дутааж өсгөөгүй. Үлгэрт л гардаг болов уу гэмээр үнэхээр их хайранд умбаж өссөн дөө, би.
17. “Содоогийн цаг” нэвтрүүлэг хийдэг байсан. Энэ тухайгаа: Охидод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бүтээлч хүмүүсээс их зүйлийг сурч мэдэх боломж олгох зорилгоор энэ нэвтрүүлгийг хийдэг байлаа. Нэвтрүүлэг маань “NTV”-гээр гарч байсан ч, жил гаруй хугацааны дараа зогссон. “Содоогийн цаг” нэвтрүүлэгт заадаг байсан бүхнээ агентлагийнхаа сургалтад багтааж, шавь нартаа зааж эхэлсэн.
18. Одоо тэрбээр “SBN” телевизийн “Сайхан” нэвтрүүлгийг хийж байгаа. Хэдийгээр төрөл жанр нь өөр ч гэсэн, тус нэвтрүүлэгтээ хуучин булангаа багтаах хүсэл байдаг байна. “Сайхан” нэвтрүүлгийн хувьд, салбартаа тэргүүлж буй авьяаслаг залуусыг урьж оролцуулдаг.
19. Ч.Содтуяагийн сул тал: Адгаж сандрахаараа юу ч хийж чадахаа больчихдог юм ажээ.
20. Түүний охиныг эмээ өвөө нь хардаг. Амралтын өдөр бол тэрээр ямар ч ажилтай байсан охиндоо цаг зав зарцуулдаг аж. Одоо охин нь 4 настай. Сонирхуулахад, тэрээр бараг уйлдаггүй байж охиноо төрөх үед баярласандаа өөрийн эрхгүй уйлж байсан гэдэг.
21. Чөлөөт цагаараа тэрээр охиноо аваад эмээ дээрээ очдог гэнэ. Дашрамд нь салхинд гарчихдаг аж.
22. Хобби: Загварын сэтгүүл, сонирхолтой ном цуглуулах дуртай.
23. Мисс, загвар өмсөгч, топ модель, Ч.Содтуяа Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн сайн үйлсийн элч болсон байна.
24. МҮОНТ-ийн бүтээл “Ялагдашгүй” нэртэй олон ангит кинонд мисс маань тогложээ. Тус кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох сурагтай.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (38)