Ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл Экспо компани Дэмжигч байгууллагаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газар, БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих хороо хамтран Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 3 дах жилдээ 7-р сарын 6-өөс 9-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд ӨвөрМонголын 12 аймгийн шилдэг 260 гаруй компаниуд
- Машин,техник тоног төхөөрөмж
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
- Гэр ахуйн бараа, хувцас
- Органик хүнсний бүтээгдэхүүн
- Барилга болон химийн материал
- Байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүн
- Хөдөө аж ахуй, газар тариалангын бүтээгдэхүүн
- Соёлын болон үндэсний онцлог бүхий 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцож буй юм.
Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Хятадын эдийн засаг, худалдааны форум” 7-р сарын 6-нд МҮХАҮТ-д болно.
Хөрш орноосоо туршлага судалж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг уг арга хэмжээ олгож байгаагаараа онцлогтой юм.