Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтын дагуу “Банкны мөнгө угаах, терроризмыг болон үйл олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын төслийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж байна. Журмын төсөлтэй танилцах бол дараах холбоос дээр дарна уу.
Та “Банкны мөнгө угаах, терроризмыг болон үйл олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалт хийх журам”-д өгөх саналаа davaakhuu@mongolbank.mn цахим хаягаар ирүүлнэ үү.