Зарим улс орнуудын тийзийн үнэд эзлэх шатахууны ханшийн хувийг тогтоосон жагсаалт гарсан байна. Манай улсын МИАТ-ын хувьд тийзийн үнийн 24 хувийг шатахуун эзэлдэг ажээ. Энэ нь Их Британи, БНСУ-тай ижил хувь бөгөөд бусад орноос хамгийн бага үзүүлэлт юм байна.
Нефтийн эх орон, газрын тосоо зарж улсаараа баян тансагийн дээдэд хүрсэн гэгддэг Арабын нэгдсэн Эмират улсын авиа компанийн зардлыг сонирхлоо. Тэндэхийн авиа компанийн тийзний ханшийн 28 хувийг шатахууны үнэ эзэлж байна. Мөн л нефтийн эх орон гэгддэг хойд хөршийн авиа компанийн зардал руу өнгийе. Тийзнийх нь үнийн 25 хувийг шатахууны ханш эзэлж байх юм. Авиа компаниудын тийзийн үнэ дэх шатахууны эзлэх хувийг үргэлжлүүлэн жагсаавал БНХАУ 26 хувь, Турк 28 хувь, Сингапур 27 хувь. Энэтхэг бүүр өндөр. Тийзийн нийт үнийнх нь 33 хувийг шатахуун эзэлдэг юм байна.
Сэтгэгдэл (1)