Улсын төсвийг энгийн, ойлгомжтой тайлбарласан “Иргэдийн төсөв-2018” номыг Сангийн яамнаас анх удаа боловсруулан гаргасныг урьд мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа бид тус номоос хэсэгчлэн видео цувралаар хүргэхээр шийдлээ. Өнөөдөр төсөв гэж юу болох? Төсвийн орлого, төсвийн зарлага гэж юу вэ? Төсвийн тэнцэл, төсвийн ашиг, төсвийн алдагдал гэж юу болох? зэрэг олон асуултынхаа хариултыг олж аваарай. Улсын төсвийн талаар мэдлэгээ сайжруулснаар иргэн та төсөвт тавих хяналт, оролцоогоо нэмэгдүүлж чадах юм.
Эх сурвалж: Сангийн яам