Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тоон гарын үсгээр баталгаажуулж эхэллээ Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх, мэдээллээр хангах зориулалт бүхий шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. “Цахим үйлчилгээ хөгжүүлэх жил”-ийн хүрээнд ажил олгогчид 2018 оны зургаадугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээх боломжийг бүрдүүллээ.
Харилцагч ажил олгогчид тоон гарын үсгээр тайлангаа баталгаажуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүр ирүүлж буй 43.0 мянга гаруй олгогчдын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах түвшин дээшлэх, цаасан тайланг ирүүлэхгүй байх, цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр тооцоо нийлэх зэрэг давуу талтай.
Сэтгэгдэл (2)