2017 онд дэлхийн хэмжээнд нийт хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Дэлхийн банк өнгөрсөн онд хамгийн их гаднын хөрөнгө оруулалт татсан 10 орныг нэрлэсэн байна.
1.АНУ
Тус улс 479 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсанаараа нэгдүгээрт бичигдэж байна. АНУ-ын хамгийн том хөрөнгө оруулагчид нь Их Британи, Канад, Тайланд юм.
2.Их Британи
Их Британи 299.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн онд татжээ. Тус улс гаднын шууд хөрөнгө оруулалтаараа дэлхийд дээгүүрт бичигддэг.
3. БНХАУ
Гадаадын шууд хөрөнгө оруулалтаараа БНХАУ Азидаа тэргүүлдэг. Тус улс өнгөрсөн онд 170 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ.
4.Нидерланд Улс
Тус улс 80.6 тэрбум ам.долларын гаднын хөрөнгө оруулалт татжээ.
5.Ирланд Улс
Тус улс өнгөрсөн жил 79.2 тэрбум ам.долларын гаднын хөрөнгө оруулалт авчээ. Ирланд нь өнгөрсөн зургаан жилийн турш хөрөнгө оруулахад хамгийн таатай орнуудын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
6.Бразил Улс
Хэдийгээр Бразил Улс нь улс төрийн хувьд тогтворгүй байдалтай байгаа ч өнгөрсөн онд 78.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ. Энэ нь өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 14 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт аж.
7. Сингапур Улс
61.6 тэрбум ам.долларын хөрөнгө татсанаараа гаднын хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлж буй улс орнуудын зургадугаарт бичигдэж байна. Сингапур нь хөрөнгө оруулалтын таатай нөхцөлтэй орнуудын жагсаалтыг тэргүүлдэг.
8. ХБНГУ
Тус улс 52.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбартаа татсан байна.
9.Энэтхэг Улс
Тус улс өнгөрсөн онд 44.4 тэрбум ам.долларын хөрөнгийг дэд бүтцийн салбартаа татжээ. Энэтхэгийн хамгийн том хөрөнгө оруулагч нь Канад юм.
10. Франц Улс
Тус улс өнгөрсөн 2017 онд 42.3 тэрбум ам.долларын гаднын шууд хөрөнгө оруулалт татжээ.
Ц.Мягмарсамбуу
Сэтгэгдэл (1)