Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг “Азийн ирээдүй” хурал зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Токио хотноо боллоо. 24 дэх удаагийн олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Азийн орны салбарын удирдагчид “Нээлттэй Ази-Хөгжил ба тогтвортой байдлаа хангах арга” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал, Монгол, Малайз, БНСУ, Сингапур, Шинэ Зеланд, Мексик, Лаос, Тайланд, Индонез, Мьянмар зэрэг орны Ерөнхий сайд, Ерөнхий сайд асан болон эдийн засгийн салбарын сайд нар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцлоо.
“Азийн ирээдүй” хурлын үеэр Монгол Улсын төлөөлөгчид ОУВС-ийн тохиролцооноос хойших эдийн засгийн өсөлтийн талаар ярилцаж, үүний хүрээнд үүсээд байсан өрийн дарамтыг арилгах, уул уурхайн салбараас эдийн засгийн хараат байдлыг бууруулах хүчин чармайлтын талаар онцлов.
Уулзалтын үеэр 2008 оны санхүүгийн хямралын дараах олон улсын санхүүгийн тусламжтай холбоотой өмнөх туршлагаас хуваалцахад, “Бүтцийн шинэчлэлтүүдийг бүрэн дагаж мөрдөөгүй нь сургамжуудын нэг юм" гэж Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг хэлсэн юм. Одоогийн 3 жилийн хугацаатай ОУВС-ийн санхүүжилт нь энэхүү асуудлыг шийдэхэд зориулж боловсруулсан тухай нэмж хэлжээ.
Сэтгэгдэл (3)