ХХБанк 2000 онд дэлхийг хамарсан өргөн сүлжээ бүхий хамгийн шуурхай MoneyGram мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, Монголчууд дэлхийн хаанаас ч мөнгөн гуйвуулга илгээж, хүлээн авах боломжтой болсон. Түүнээс хойш ХХБанкаар дамжуулан Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Ариг банк, Капитал банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд MoneyGram үйлчилгээний өргөн сүлжээнд нэгдэн харилцагчиддаа шуурхай, хялбар мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хүргэсээр байна.
Тэгвэл, өнөөдөр буюу 2018 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн Тээвэр, хөгжлийн банк MoneyGram үйлчилгээг харилцагчиддаа хүргэх Монголын 7 дахь гишүүн банкаар элсэн орж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
MoneyGram үйлчилгээ нь дэлхийн 200 гаруй улс оронд 350,000 үйлчилгээний цэгээр, Монгол Улсад 7-н банкны 300 гаруй салбар, интернэт банк, АТМ-аар дамжуулан 10 минутанд, баримт бөглөхгүйгээр, иргэд хоорондоо гадаад улс орон руу мөнгөн гуйвуулгаа илгээх, Монголдоо хүлээн авах боломжтой хамгийн шуурхай, найдвартай үйлчилгээ юм.
ХАЙРТАЙ ХҮНИЙ ТАНЬ ХАЛУУН ГАРТ
Сэтгэгдэл (1)