Гурван өдөр үргэлжлэх “Монгол-Оросын санаачилга-2018” үзэсгэлэн өнөөдөр эхэллээ. Уг үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор болон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны дэмжлэгтэйгээр болж буй юм. Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа, одоо хэрэгжүүлж байгаа буюу ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хамтарсан төслүүдийг хэлэлцэж, Оросын дэвшилтэт технологи ба бараануудыг танилцуулж, бизнесийн холбоо, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх нөхцөлийг бий болгож, олон улсын болон бүс нутгийн асуудлаар Монгол Улсын болоод Оросын Холбооны Улсын байр суурийн нэгдмэл байдлыг дэлхий дахинаа харуулах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн хүрээнд ОХУ-ын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн, автомашины болон агаарын тээврийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний танилцуулга, ард түмний өргөн хэрэглээний орос бараа таваарын яармаг худалдаа, ажил хэргийн болон соёлын арга хэмжээнүүд болно.
С.Нацаг
Сэтгэгдэл (5)