Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран 2018 оны 5 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх 108 сургагч багшийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад аймгийн төр захиргааны байгууллага, арилжааны банкны төлөөлөл болон сэтгүүлчдэд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”, “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны” талаар мэдээлэл өгөв.
Фото зураг: