Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД.Д.Батсүрэн, Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нараар ахлуулсан боксын баг тамирчид 5 дугаар сарын 10-26 ны өдррүдэд Киргизстан улсын Ош хотноо хамтарсан бэлтгэл болон олон улсын тэмцээнд амжилттай оролцолоо.Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ. О. Жаргалан, Үндэсний шигшээ баг, Их Хэнгэрэг ХХК, БХЯ-ны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт "Алдар" спорт хороо, ЗХ-ний 084-р ангийн тамирчин дэд ахлагч ОУХМ Х.Энх-Амар (Тус тэмцээний шилдэг тамирчинаар шалгарсан), Үндэсний шигшээ баг, Вест Буйдан ХХК, ОБЕГ-н "Аврагч" спорт хороон тамирчин ОХУМ Б. Мишээлт нар АЛТАН медаль,
Үндэсний шигшэ баг, БХЯ-ны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт "Алдар" спорт хороо, ЗХ-ний 084-р ангийн тамирчин дэд ахлагч СМ Х.Энхмандах МӨНГӨН медаль, Үндэсний шигшээ баг, БХЯ-ны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Т.Болортуул ХҮРЭЛ медаль тус тус хүртсэн байна. "Жакарта-2018" Азийн наадмын өмнөх томоохон сорил тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож нийт 5 меадль хүртлээ. Биднийг бүхий л талаар дэмжин тусалсан МУГТ. Ц.Шаравжамц даргатай Биеийн Тамир, Спортын Газрын хамт олондоо баярлалаа.
ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
Монголын Боксын Холбоо