IJF-гийн цуврал тэмцээн болох Хөх хотын Гран при хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний өдөр манай хоёр бөх хүрэл медаль зүүлээ. Өчигдөр эхэлсэн уг тэмцээнд 5 тивийн 49 орны 385 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МУГТ Г.Болдбаатар, МУГТ Д.Амартүвшин, МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй эрэгтэй – 14, эмэгтэй – 14, нийт 28 жүдоч оролцож байгаа юм.
Гран при тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар медалийн тавцанд гарлаа. Манай бусад бөхчүүд өнөөдөр өрсөлдөгчөө ялж чадсангүй.