Москвад буучдын самуун эхэлжээ
1682 - Москвад буучдын самуун эхлэв. XVII зууны хоёрдугаар хагаст Феодор Алексеевичийн хаанчлалын үеэр буучдын дургүйцэл нэмэгдэж байлаа. Улсын сан хөмрөг хоосорсноос буучдад цалин хөлс өгч чадахгүй болсон байв. Хаан 1682 онд нас барахдаа шууд залгамжлагчаа үлдээсэнгүй учир хаан ширээний төлөө Иван ба Петр гэсэн хоёр ах дүү тэмцэлдэж эхэллээ. Милославский ба Нарышкин нарын боярын хоёр ураг тэмцэлдэн Нарышкины тал нь Петрыг хаан ширээнд суулгасан байв. Ухаалаг, хөдөлгөөнтөй хатан хаан Софья Милославскийн талынханы дургүйцлийг чадмагаар ашиглажээ. Тэд буучдын дунд үймээнийг өдөөн босгож чадав. Буучид 1682 оны энэ өдөр Кремлийг дайран эзэлж хааны гэр бүлийнхэн барьцаанд орсон ба Нарышкиныг барин шүүгээд цаазалсан байв. Хаанаар бага настай Петр үлдсэн ч тэдэнд чадвартай Засгийн газар байсангүй. Энэ самуун 1682-1689 он хүртэл үргэлжилжээ. Буучид эрх мэдлээ аажмаар алдсаар оршин тогтох үндэсгүй болсон байна.
Манай эриний өмнөх 1468 оны тавдугаар сарын 25-нд Мегиддо хавийн тулаанд Египетийн фараон III Тутмос ялжээ.
1996 оны энэ өдөр Киевд Оросод анхны чулуун сүмийг босгосон байна.
1498 - Оттавиано деи Петруччийн (1466–1539) хэвлэх үйлдвэр Венецийн сенатаас металл литерээр нот хэвлэх 20 жилийн давуу эрхийг авсан байна. Анхны хэвлэмэл ном гарахаас хагас зууны өмнө 1501 оноос эхлэн уг хэвлэх үйлдвэр нь XV-XVI зууны эхэн үеийн Европын томоохон хөгжмийн зохиолчдын 60 бүтээлийн нотыг хэвлэсэн байлаа.
1731 —Ладожийн сувгаар усан онгоцны зам нээгдэв.
1781 —Филадельфийд Хойд Америкийн банк ажиллаж эхэлжээ.
1810 — Аргентин Испаниас салан тусгаар тогтнолоо. "Rara temporum felicitate, sentire quae velis et quae sentis dicere licet. (Санаснаа ярих уу үгүй юу гэж бодож болох ховорхон цаг заяагдан сүнслэгджээ) ". “Тацит” судраас авсан энэ ишлэлээр 1810 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдсан Аргентины анхны үндэсний Засгийн газар өөрийн анхны тунхагаа эхлүүлжээ.
1829 —Лондонд Мендельсоны эхний симфони эгшиглэв.
1833 - I Николай хаанд хоёр хоногийн өмнө Петербург хотноо нээгдсэн Оросын нэхмэл эдлэлийн 3-р үзэсгэлэн ихээхэн таалагдсан учир тэрээр Өвлийн ордонд үзэсгэлэнд оролцогсодод зориулан 500 хүний дайллага хийжээ. Хаан ширээ бүгдийн дэргэд очиж зочидтой ярилцан хундага өргөж явжээ. Дайллага дээр тэр өөрийн бага хүүхдүүдийг зочдод танилцуулжээ.
1890 - Буэнос-Айрес хотноо 1810 оны тавдугаар сарын хувьсгалын 80 жилийн ой болох Үндэсний баярын өдрөөр Аргентины дуурийн томоохон театрын нэг болсон “Колон”-ны суурийг тавьжээ. Барилгыг 30 сарын дотор барьж босгохоор төлөвлөж байсан боловч дөнгөж 18 жилийн дараа театр нээлтээ хийсэн байна. “Колон” театр дуу чимээ дамжуулалтаар дэлхийн шилдэг театрын тоонд ордог. Үүнд театрын барилга доор албаар үлдээсэн хөрсний усны дахварга гол нөлөө үзүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг ажээ.
1865 —Одесст Новороссийскийн Их сургууль байгуулагджээ.
1869 —Венийн Дуурь үүдээ нээсэн байна.
1901 — Аргентины хөл бөмбөгийн алдартай «Ривер Плейт» клуб байгуулагдав.
1917 —Москвад Социалист хувьсгалчдын намын III их хурал боллоо.
1919 — Москвад Улаан талбай дээр биеийн тамирын анхны жагсаал явагдсан байна.
1935 - Жесси Оуэнс хөнгөн атлетикаар 45 минутын дотор дэлхийн дөрвөн дээд амжилт тогтоожээ.
1936 —ЗХУ-ын кинотеатруудаар «Цирк» инээдмийн кино гарч эхэлсэн байна.
1946 —Иордани улс Англиас салж, тусгаар тогтнов.
1955 — Британийн уулчин Жорж Бэнд, Жо Браун нар найман мянгат оргилуудын нэг Канченжангу ууланд амжилттай авирчээ.
1957 — ЗХУ-д «Украина» зочид буудал үүдээ нээв.
Африкийн холбоо байгуулагджээ
1963 оны тавдугаар сарын 25-ны өдөр Африкийн эв нэгдлийн байгууллага байгуулагджээ. Хожим тэр байгууллага нэрээ солин Африкийн холбоо болсон байна. Энэ байгууллагад Мароккогоос бусад Африкийн бүх орнууд ордог.
1977 —«Оддын дайн IV: Шинэ найдвар» кино дэлгэцнээ гарч эхэлсэн байна.
1979 - Чикагод “American Airlines” компанийн “DC-10” онгоц сүйрснээс 273 хүний амь үрэгдсэн аж.
1983 —«Оддын дайн: VI: Жедай эргэж ирсэн нь» кино дэлгэцнээ гарч эхлэв.
1987 — ЗХУ-ын мөс зүсэгч «Сибирь» онгоц 15 :59 цагт манай гарагийн Хойд туйлд хүрчээ.
2000 —Третьяковын галерейд «ХХ зууны урлаг»-ийн байнгын үзмэр нээгдлээ.
2001 — Сан-Францискод автомашинд зориулсан шарахууны шинэ төрөл – жимсний бензин гарсан аж.
2002 - Пеньхуадао арал дээр “China Airlines” компанийн “Boeing 747” осолдсоноос 225 хүн үрэгджээ.
Хар дөрвөлжин нутагтаа эргэн ирэв
2002 -Хийсвэр урлагыг үндэслэгч нарын нэг Каземир Малевичийн “Хар дөрвөлжин” зургийг Оросын баян Владимир Потанин нэг сая ам.доллараар худалдан авч Эрмитажид дамжуулан өгчээ. Зураачийг нас барсны дараа уг зургийг эхнэр нь өвлөн авсан ба түүнийг 1991 онд нас барсны дараа уг зураг гучид нь шилжсэн юм. Түүнээс энэ баян худалдан аваад зураачийн бүтээлийг эх оронд нь эргүүлэн авчирсан ажээ.