Шведийн парламентын гишүүдээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн барьсан “Сексийн зөвшилцлийн тухай” хуулийг тус улсын парламент баталж, ирэх долдугаар сарын нэгнээс мөрдөж эхлэх боллоо.
Лхагва гарагийн хуралдаанаар баталсан хуулиар бол хосууд бэлгийн харьцаанд орохын өмнө нөгөөгөөс заавал зөвшөөрөл авч байх ёстой болж байна хэмээн The New York Times хэвлэл мэдээлжээ. Хуульд зааснаар бол хосууд ингэж нөгөөгөөсөө амаар болон биеийн үйлдлээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд хүчингийн хэрэг болно гэсэн байна.
“Энэ бол өнөөгийн харилцаанд тулгуурласан орчин үеийн хууль. Энэ хууль манай улсын эрчүүд, хөвгүүдийн ухамсарт бэлгийн харилцааг сайн дурын үндсэн дээр хийх ёстой гэдэг ойлголтыг бэхжүүлж өгнө” хэмээн Шведийн Хуульзүйн сайд Морган Йоханссон мэдэгджээ.
Ингэснээр Швед харилцан зөвшөөрөөгүй секс нь хүчингийн хэрэг болно гэж үздэг баруун Европын 10 дахь орон болж байна гэж оросын vz.ru хэвлэл мэдээллээ.
Сэтгэгдэл (3)