Монгол Улсын гавьяат багш, Хөгжмийн зохиолч Л.Галмандах багш агсны 65 насны ойг тохиолдуулан, түүний хань, үр хүүхдүүд нь "Л.Галмандах сан" байгуулснаа албан ёсоор нээлээ. Монголын хүүхдийн төв номын санд зохион байгуулсан энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн асан Д.Арвин, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, Ч.Буянхишиг нарын урлаг, соёлын зүтгэлтнүүд болон зохиолч, уран бүтээлчид, хүүхдийн зохиолчид, ахан дүүс, шавь нар хүрэлцэн ирсэн байна.
Сангийн нээлтийн арга хэмжээнд очигсдод Галмандах багшийн "Бага насаа би хайрлаж явна" дууны номын 1-р дэвтэр, "Могжоохон даагатай жогжоохон хүү", "Дэлдэн чихэр" дууны хос хуурцаг дурсгажээ.
Сэтгэгдэл (1)