АНУ-ын Нью-Йорк мужийн Камилла хотын иргэн Марка болон Кристин Ротондо хоёр 30 нас хүрсэн, ажилгүй хүүгээ ажил олж хий, бие дааж амьдар хэмээн удаа дараа захиж. Тэд бүр эхний ээлжинд материалын тусламж болгож 1000 доллар өгье, гэрээсээ хоёр ч зүйлийг зарж борлуулж мөнгөтэй бол гэж санал болгосон байнаа. Харин тэдний хүү Майкл ажил ч байна л даа, даан ч хийх хүсэлгүй байна “Миний ажил бол миний л ажил” гэсэн гэнэ.
Эцэст нь өвгөн эмгэн хоёр хүүгээ гэрээсээ явуулахын тулд шүүхэд өгснөөр Нью-Йорк мужийн шүүхээс Майклыг эцэг эхийнхээ хоёр давхар байрыг ойрын хугацаанд орхин явах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Харин Майкл энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, би энэ гэр бүлийн нэг гишүүний хувьд эрхээ эдэлж амьдрах ёстой гээд давж заалдахаар төлөвлөж байгаа гэнэ хэмээн Известия мэдээлжээ.