Гоо сайхны мэс засалчид өөрсдийн үйлчлүүлэгч нараасаа “Ямар хэмжээний хөхтэй байвал та нар аз жаргалтай, сэтгэл хангалуун байх вэ” гэсэн судалгаа авсан байна.
Нийт 900 эмэгтэйгээс энэ асуулгыг асуухад хамгийн сэтгэл хангалуун эмэгтэйчүүд нь гурван размерийн хөхтэй байвал жаргалтай байна гэж хариулжээ. Ийм эмэгтэй тэдний 40 хувь байсан гэнэ. Хоёрдугаарт дөрвөн размерийн хөх л сайхан хэмээн бүсгүйчүүдийн 34 хувь үзсэн бол, таван размерийн том хөх л хамгийн сайхан гэсэн эмэгтэйчүүд 29 хувь болж үүндээ сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлжээ. Арай жижиг буюу хоёр размерийн хөхтэй байхад болно гэж үзсэн эмэгтэйчүүд 27 хувь байсан гэнэ хэмээн мэдээллийн ura.news агентлаг мэдээлжээ.
Судалгааны явцад ажиглагдсан нэг зүйл бол ямар ч эмэгтэй ийм сайхан харагдахын тулд боломж л олдвол гоо сайхны мэс засал хийлгэнэ гэдэг ойлголт өөрчлөгдөж байна гэнэ. Асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 18 хувь нь хөхөө томруулах юм уу, багасгах мэс засал хийлгэхэд бэлэн гэж хариулжээ.
Сэтгэгдэл (4)