Америкийн жүжигчин, рэп дуучин Уилл Смит, дуучин Эикий Жем, албанийн дуучин бүсгүй Эра Истрефи нар энэ зун орост болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дууг дуулна гэж Vibe хэвлэл мэдээлснийг ria.ru агентлаг дамжууллаа.
Эл гурвалыг америкийн хөгжмийн продюссер Дипло дэмжин ая хорших юм байна. Уилл Смит өөрийн инстграммдаа Ники Жемтэй хамт хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөгийг гартаа барьж байгаа зургаа нийтэлжээ. Тэрээр “Никий Жем-Дипло-Эра Истрефи-Уилл Симт. Дүүрэн жаргалтай амьдаръя” гэж бичжээ.
Хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15 хүртэл Оросын Москва, Санкт-Петербург, Самар, Саранск, Ростове-на-Дон, Сочи, Казань, Калининград, Волгоград, Доод Новгород, Екатеринбург гэсэн 11 хотод болно.