Хятадын томоохон сайт “Douyin” британийн хүүхдэд зориулсан алдарт “Пеппа торой” цувралыг хаахаар шийдвэрлэж байгаа гэнэ. Ийнхүү хүүхэд багачуудын үзэх дуртай цуврал хятадын үзэл суртлын шүүлтүүрээр орж, порнограф, алаан хядаан, ижил хүйстний тухай кинонуудын адил хаагдах бололтой. хүүхэлдэйн энэ цуврал багачуудын нийгэмд биеэ авч явах, найзалж нөхөрлөхөд нь буруу үлгэр дууриал үзүүлж байна хэмээн Эцэг эхчүүд гомдол гаргаж хүүхдүүд энэ цувралыг үзсэнээр өөрсдийгөө яг гахай шиг авч явдаг боллоо гэжээ.
Одоогоор хятадын бусад сайтууд “Пеппа торой”-г хараахан хаачихаагүй байна. Хятадын төв телевизийн хүүхдэд зориулсан сувгаар ч энэ цувралыг үзүүлсээр байгаа юм.